Гунигт Сар ба Эрвээхий
Сар үгүй шөнийн тэнгэрийг
Одод чимдэгтэй адил
Санан дурсаж явсан чамайг минь
Онцгой нэгэн хайрлажээ
Харахаас хайран чи минь
Хайрлах нэгэнтэй болжээ
Гуниглан суух хүсэл
Ганцаар хоцорлоо гэх харуусал
Ганган хээнцэр хиртэлт шиг
Хаяа хаяа хан төрөх л юм
Гэхдээ цаанаа л нэг
Гагцхүү чамд аз жаргал хүсэх юм
Ганган хээнцэр эрвээхий
Ганц насаараа чамайг хайрлах нь
Үүлгүй тэнгэр мэт цэвэр ариухан
Үнэн сэтгэл мэт харагдаж байна даа
Bạn đang đọc truyện trên: Truyen247.Pro